Красноярскийн гран при-д Монголын баг гуравдугаарт орлоо
Олимпийн хоёр, дэлхийн нэг, Европ тивийн гурван удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт болж өнгөрлөө. 29 дэх удаагийн уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, БНХАУ, БНАСАУ, Грек, Гүрж, Турк, Казахстан, Кыргызстан, Узбекистан, Украин, Тажикистан, Туркменистан, Финланд, Норвеги, Эстони гэсэн 20 орны 300 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Красноярскын дэвжээнд манай улсын 60 гаруй тамирчин зодоглосноос нэг алт, нэжгээд мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртлээ. Багийн дүнг дэвжээний эзэн ОХУ 245 оноогоор тэргүүлж, АНУ 175, Монгол 145 оноогоор удааллаа.
57 кг 1. Заур Угуев, 2. Азамат Тускаев, 3. Куреш Дондук Оол Бүгд ОХУ, Ц.Цогбадрах Монгол
Энэ онд анх удаа улсын аварга болсон залуу мастер Ц.Цогбадрах хагас шигшээд А.Тускаевт 0:7 хожигдсон ч хүрлийн төлөө Туркис Барис Каяаг 5:1-ээр хожиж, хүрэл медэлийн эзэн болов.
61 кг 1. Гажимурад Рашидов, 2.Исмайл Мусукаев 3. Александр Богомоев Бүгд ОХУ, Түмэнбилэгийн Түвшинтулга
ОУХМ Т.Түвшинтулга АНУ-ын Кори Жон Кларкийг 8:6 ялаад Исмайл Мусукаевт 7:0-ээр хожигдсон. Торгуулийн тойрогт ороод Гүржийн Теймураз ванишвилиг 5:0, хүрлийн төлөө Узбекистаны Аббос Рахмоновыг 5:1-ээр дийллээ.
65 кг: 1. Ильяс Бекбулатов, 2. Ахмед Чакаев, 3. Начин Куулар Бүгд ОХУ Селахаттин Киличсалаян Турк
ОУХМ Б.Батмагнай, Д.Цогтбаатар нар энэ жинд барилдсан ч хоёулаа хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдаж, тавдугаар байрт оржээ.
70 кг: 1. Магомед Курбаналиев 2. Магомедрасул Газимагомедов (хоёул ОХУ) 3. Андрей Квятовский (Украин), Франк Молинаро (АНУ)
ОУХМ Н.Лхамгармаа эхний тойрогт Туркмений бөхийг хожоод хоёрдугаар тойрогт Фрэнк Молинарод 0:11-ээр ялагдлаа.
74 кг: Хетик Цаболов 2. Заурбек Сидаков 3. Кахабар Хубежты (бүгд ОХУ),Довлемурат Оразгилижов (Туркменистан)
МУГТ Г.Мандахнаран Турк, Болгарын бөхчүүдийг хожоод мөнгөн медалийн төлөө Хетик Цаболовт 3:5, хүрлийн төлөө Туркменистаны Д.Оразгулижовт 0:9-өөр хожигдлоо.
79 кг: Ахмед Гажимагомедов (ОХУ) 2. Кайл Дейк (АНУ) 3. Радик Валиев, Алан Засеев (хоёул ОХУ)
86 кг: Дэвид Тэйлор (АНУ) 2. Фатих Эрдин (Турк) 3. Артур Найфонов, Владислав Валиев (хоёул ОХУ)
МУГТ П.Өнөрбат АНУ-ын Трэвис Кейл Стефаникийг 4:0, Туркменистаны С.Мукхадиевийг 11:0-ээр хожоод В.Валиевт 11:0-ээр хожигдлоо. ОУХМ О.Үйтүмэн мөн энэ бөхөд эхний тойрогт 0:4-өөр хожигдсон юм.
92 кг: 1. Абдулрашид Садулаев 2. Анзор Уришев 3. Юрий Белоновский (бүгд ОХУ), Лувсандоржийн Төртогтох (Монгол)
Л.Төртогтох сугалаагаар тэгшитгэлийн барилдаанд оролгүй шууд шөвгийн наймд үлдсэн. Ингээд эхний барилдаандаа А.Садулаевт 0:10-аар хожигдсон ч дагах барилдаанд АНУ-ын Николас Хефлинийг 4:2-оор хожлоо.
97 кг: 1. Кайл Снайдер (АНУ) 2. Расул Магомедов 3. Владислав Байцаев (хоёул ОХУ), Магомед Ибрагимов (Узбекистан)
ОУХМ Ө.Батзул Туркийн Ибрахим Чифтчиг ялаад хагас шигшээд Расул Магомедов, хүрлийн төлөө Магомед Ибрагимовт дийлджээ.
125 кг: 1. Мурадин Кушхов 2. Анзор Хизриев (хоёул ОХУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Ник Гвяздовски (АНУ)
ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Анзор Хизриевт хожигдсон ч дагах барилдаанд Казахстан, Куба, АНУ-ын бөхчүүдийг хожиж хүрэл медаль зүүлээ. М.Лхагвагэрэл туркмен, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж хагас шигшээд үлдсэн ч Мурадин Кушхов, Ник Гвяздовски нарт ялагджээ.
Эмэгтэй
50 кг: 1. Юки Ирие (Япон) 2. Ким Сон Ян (БНАСАУ) 3. Жие Ни (БНХАУ), Анжелика Ветошкина (ОХУ)
53 кг: 1. Юү Мияахара (Япон) 2. Стальвира Оршуш 3. Екатерина Полещук, Наталья Малышева (бүгд ОХУ)
55 кг: 1. Андорианако Сава (Япон) 2. Кси Менги (БНХАУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол), Чой Йон Хва (БНАСАУ)
ОУХМ Э.Даваачимэг эхний тойрогт Б.Болор-Эрдэнийг 4:0, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Н.Абзаловаг 3:0, шөвгийн наймд БНХАУ-ын Луо Ланнуаныг 1:0-ээр хожиж, хагас шигшээд БНХАУ-ын Менгю Шюэд 0:8-аар хожигдсон ч хүрлийн төлөө ОХУ-ын А.Нуценког 8:0-ээр ялжээ.
57 кг (13): 1. Жиан Кви (БНХАУ) 2. Энхбатын Гантуяа (Монгол) 3. Лианна Монтеро Эррера (Куба), Александра Андреева (ОХУ)
ОУХМ Э.Гантуяа ОХУ-ын О.Хорошавцева, А.Андреева нарыг хожоод аваргын төлөө Хятадын бөхөд 4:6-аар дийлдлээ. Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг хүрлийн төлөө барилдаанд Кубын бөхөд 4:8-аар хожигдов.
59 кг: 1. Рон Нингнинг (БНХАУ) 2. Алли Раган (АНУ) 3. Ульяна Тукуренова, Вероника Чумикова (хоёул ОХУ) 62 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Кива Сакае (Япон) 3. Яквелин Эсторнел Элизастекью (Куба), Инна Тражукова (ОХУ)
МУГТ П.Орхон ОХУ-ын Инна Тражуковаг 10:8, бусад өрсөлдөгчөө бүгдийг нь оноогоор цэвэр ялж, энэ тэмцээнд гурван жил дараалан түрүүллээ.
65 кг: 1. Тан Чиун (БНХАУ) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Энхбаярын Цэвэгмид, Зоригтын Болортунгалаг (хоёул Монгол)
68 кг: 1. Тамыра Менса (АНУ) 2. Хан Юү 3. Рюү Ксю (хоёул БНХАУ), Юдари Родригез Санчез (Куба) 72 кг: 1. Ван Юан (БНХАУ) 2. Масако Фүрүичи (Япон) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Жамиля Бакбергенова (Казахстан)
О.Насанбурмаа ОХУ-ын Ксения Бураковаг 9:0-ээр хожоод М.Фуруичид 2:3-аар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Т.Колесникова Морозоваг 9:0-ээр хожлоо.
76 кг: 1. Жоу Киан (БНХАУ) 2. Екатерина Букина (ОХУ) 3. Палиха Палиха (хоёул БНХАУ), Эпп Мае (Эстон)